Мэдээ



Бишрэлт зочид буудал шинэчлэгдсэн өнгө төрхөө албан ёсоор танилцууллаа.

Монголын хувийн хэвшлийн анхдагч зочид буудлуудын нэг “Бишрэлт” зочид буудал эрхэм үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж дэлхийн стандартад нийцсэн буудал болон өөрчлөгдсөн шинэ төрхөө энэ сарын 17-ы өдөр буюу өчигдөр албан ёсоор танилцуулж нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монголын томоохон байгууллагын удирдлагууд болон урлаг соёлын одод хүрэлцэн ирсэн ба зочиддоо зочид буудлын өрөө, танхим, хурлын заал, ресторан, зочид буудлын түүхийг харуулах гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө. “Бишрэлт” зочид буудал шинэчлэлт хийснээр бусад 4 одтой зочид буудлуудтай харьцуулахад илүү тансаг, тав тухтай орчныг бүрдүүлсэн төдийгүй бүх төрлийн хүлээн авалт, хурал уулзалт зохион байгуулан ажил хэргээ амжуулахын зэрэгцээ алжаалаа тайлан амрах бүх боломжийг цогцоор нь шийдсэн. Мөн нээлтийн урамшуулал болгон хэрэглэгч, харилцагчиддаа зориулсан уян хатан үнийг санал болгож байгаагаа онцоллоо.

Бишрэлт зочид буудал

Нийтэлсэн огноо : 2 жил, 11 сар өмнө     Үзсэн тоо : 1071