Мэндчилгээ

Эрхэм хүндэт зочид та бүхэн тавтай морилно уу.

Эрхэм зочид, үйлчлүүлэгч та бүхнийг Bishrelt зочид буудлыг сонгон үйлчлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Манай зочид буудал нь 1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй 3 одны зэрэглэлтэй бөгөөд бизнес ангиллын зочид төлөөлөгч, жуулчдыг хүлээн авч үйлчлэхийн зэрэгцээ 28 өрөөнд 56 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай. Мөн өндөр зэрэглэлийн зочны өрөө бүхий Lobby танхим, 250-300 хүний суудалтай Embassy restaurant & pub, 70-80 хүний суудалтай Ази, Европ хоолны Royal ресторан, 100-120 хүний суудалтай бүрэн тохижуулсан хурлын танхим, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй караоке, VIP билльярд, саун массаж, угаалгын газраар үйлчилгээний өндөр түвшинд хурдан шуурхай соёлтой үйлчилж байна. Түүнчлэн манай туршлагатай хамт олон эрхэм таны тав тухтай амарч, аялах, бизнесээ амжуулах бүхий л бололцоог хангах зорилгоор хичээн ажиллах болно.

Bishrelt зочид буудал нь бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон хотын төвийн А зэрэглэлийн бүсд байрладаг бөгөөд нисэх онгоцны буудлаас 19 км, төмөр замын төв будлаас 2 км зайтайн оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.

Эрхэм зочид та бүхэн тав тухтай морилон саатаж, манай байгууллагаар үйлчлүүлэхийг хүсье.